Хот төлөвлөлт, барилгын зураг төслийн “ЭН ЭЙ ПИ ГРУПП” ХХК болон үндэсний шилдэг бүтээн байгуулагч “NCD GROUP” ХХК хамтран нийгмийн хариуцлагын хүрээнд барилга, хот байгуулалтын салбарын мэргэжлийн үнэ цэнийг нийгэмд таниулах, залуу үеийнхэнд тус салбарын эрэлттэй мэргэжлүүдийг сонгон суралцах эрмэлзлийг нэмэгдүүлж, мэргэжлийн чиг баримжаа олгох, салбарын хөдөлмөрийн зах зээлийн нөхцөл байдал, ирээдүйн чиг хандлага, эрэлт нийлүүлэлтийн бодит судалгааг бий болгоход дэмжлэг үзүүлнэ.
Уг санамж бичгийн хүрээнд барилгын салбарын эрэлттэй мэргэжлүүдээр суралцаж буй оюутнуудад сургалтын тэтгэлэг, амжилттай суралцагчдын урамшуулал, цалинтай дадлагажих, менторшип зэрэг хөтөлбөрүүдээр дэмжлэг үзүүлж, мэргэжлийн болон зөөлөн ур чадварыг нь хөгжүүлэх замаар чадавхжуулах, чадварлаг боловсон хүчин болоход нь дэмжих, барилгын салбарын мэргэжилтнүүдийн залгамжлалыг системтэйгээр хөгжүүлж, тогтворжуулахад чиглэсэн олон талт арга хэмжээг 4 жилийн хугацаанд хамтран хэрэгжүүлнэ.