Бид үүсгэн байгуулагдсаны 10 жилийн ойг тохиолдуулан өөрсдийн хийж бүтээсэн, хэрэгжүүлсэн төслүүдийг нийтэд толилуулахаар “10|100 Зуун жилийн эхлэл” үзэсгэлэнг Хот байгуулалт,барилгын зураг төслийн салбарт анх удаа зохион байгуулж, “ЭН ЭЙ ПИ ГРУПП”-ийг дэмжин ажилладаг ахмад зөвлөхүүд, залуу архитекторууд, үе үеийн мэргэжилт нэгтнүүддээ хүндэтгэл үзүүлсэн билээ.
2018 онд тус үзэсгэлэнгийн цар хүрээг тэлж, барилгын зураг төслийн “Интеллект тауэр” ХХК, “Татах хүч” ХХК-тай хамтран “10|100 #Architects” үзэсгэлэнг толилуулсан юм.
Бид тус арга хэмжээгээр бүтээсэн төслүүдээ танилцуулснаас гадна салбарын үе үеийн төлөөлөл болсон архитекторуудтай уулзалт, ярилцлага зохион байгуулсан нь салбарын залгамж халаа шинэ үеийн архитекторуудад урам зориг өгсөн үйл явдал болсныг онцлоход таатаай байна.