Танд олгогдох боломж:
Та хотхон, хороолол болон тухайлсан барилга, байгууламжийн төслийн зураг төсөл төлөвлөлтийг барилга угсралтын үе шатны ажлын эхлэх үеэс барьж ашиглалтад оруулах хүртэл үе шаттуудад хэрэгжүүлэх буюу барилгын ажилд хуваарийн дагуу тогтмол хяналт тавих, барилгын ажлын тодорхой үе шаттуудад гэсэн үндсэн төрлүүдээр барилгын ажлын явцад зохиогчийн хяналтыг тавих ажлыг зохион байгуулан захиалагч, гүйцэтгэгч талуудтай бүтээлчээр хамтран ажиллаж оролцоно.
Мэргэжлийн чадварлаг хамт олонтой хамтран, үр ашигтай, төлөвлөлт, техникийн үндэслэлтэй, тогтвортой төлөвлөлтийн шийдлүүд, төвөгшилтэй хийц элементийг илэрхийлсэн төслийг хэрэгжүүлэх болно.
Манлайлал:
Та барилга угсралтын шатанд техникийн болон зураг төслийн нарийвчилсан асуудлуудыг шийдвэрлэхэд удирдан туслах.
Захиалагч, хөрөнгө оруулагчид зориулсан барилгын чанар, аюулгүй байдлын талаар танилцуулга бэлтгэх, танилцуулах;
Төслийн захиалагч, хөрөнгө оруулагч, гүйцэтгэгч, зураг төслийн багтай найрсаг, нээлттэй харилцаа тогтоон хамтран ажиллах;
Зохиогчийн хяналт тавих ажлыг хэрэгжүүлэхтэй холбогдуулан “Барилгын ажлын явцад зохиогчийн хяналт хийх дүрэм” БД-11-04-15-ийн дагуу зохиогчийн хяналтын хуудсуудын дагуу бүртгэл, хөтлөлт, тайлбар, дүгнэлтийг боловсруулах, хөтлөх, хянах;
Барилга байгууламжийг байнгын ашиглалтад оруулах техникийн болон улсын комиссын бүрэлдэхүүнд оролцон техникийн санал, дүгнэлтийг боловсруулах;
Багийн ажиллагаа:
Та барилга угсралтын үе шат, технологи, техникийн шаардлагыг боловсруулах;
Та барилга байгууламжийн чанар, аюулгүй байдлыг нэмэгдүүлэхэд чиглэсэн дүгнэлт, зөвлөмжийг боловсруулах;
Та тухайн барилга байгууламжийн угсралтын технологи болон барилгын норм ба дүрэм, стандартын талаар ахисан түвшний мэдлэгтэй, бусад мэргэжилтнүүдэд дэмжлэг үзүүлэх;
“ЭН ЭЙ ПИ”-ийн дотоод дүрэм Багийн хамтран ажиллах аргачлалыг мөрдөж ажиллах;
Төслийн техникийн шийдэл, зохицуулалтыг хариуцах;
Зураг төсөлтэй холбоотой асуудлуудын шийдлийг олох;
Барилга угсралтын үе шатанд зохиогчийн хяналт тавих, төслийн уулзалт, бичиг баримтыг зохих ёсоор бүрдүүлэх. Ажлын зураг болон жишээнүүдийг хянах;
Төслийн асуудлуудыг шийдвэрлэх, бусад хэсэгтэй уялдуулах, төлөвлөгөөг дагаж мөрдөх, техникийн асуудлуудыг шийдвэрлэхэд туслах зорилгоор багийн хуралд оролцох;
Амаар болон бичгээр ойлгомжтой, товч бөгөөд мэргэжлийн түвшинд харилцах;
Ур чадварын шаардлага:
Та идэвхтэй, эерэг хандлагатай, бүтээлч сэтгэлгээтэй хувь хүн байх;
Та харилцааны өндөр соёлтой, мэргэжлийн ёс зүй, ёс суртахуунтай байх;
Та барилга байгууламжийн иж бүрэн ажлын зураг төсөл уншдаг байх;
Та барилга байгууламжийн угсралтын үе шатны ажлын технологи, тоног төхөөрөмж, материалын талаар ахисан түвшний мэдлэгтэй байх;
Та зураг төсөл, барилга угсралтын бүх үе шатны ажлыг мэддэг, цаг хугацаа, хүн хүчний хувьд оновчтой төлөвлөж чаддаг, тэдгээрийг хооронд нь уялдуулан зохион байгуулах, хяналт тавих, илэрсэн алдаа зөрчлийг ажлын зураг болон холбогдох стандарт, норм дүрмийн шаардлагад нийцүүлэн арилгуулах, зааварчилгаа, зөвлөмж өгдөг байх;
Та идэвхтэй, хурдацтай орчинд амжилттай хөгжин, бусдыгаа дэмжих, өөрийн хувь нэмрээ оруулахдаа баяртай байх, уян хатан, чухал ажлуудаа ялган цаг хугацаанд дуусгах чадвартай байх.
Туршлага:
Иргэний ба үйлдвэрийн барилгын инженер
Халаалт, агаар сэлгэлтийн инженер
Ус хангамж, ариутгах татуургын инженер чиглэлээр бакалавр буюу түүнээс дээш зэрэгтэй;
Та 10-аас дээш жилийн ажлын туршлагатай;
Барилга угсралтын компанид 5-аас дээш жил буюу Цогцолбор орон сууц, үйлчилгээ, соёл олон нийтийн томоохон төсөл дээр барилга угсралтын үе шатанд ажилласан туршлагатай;
Opportunities for you:
You will implement design drawing plan of a town, district, specific building, and facility starting from a construction stage to a commissioning one. The position will regularly inspect the construction process according to a schedule, and provide author’s inspection at the specific stages of the construction process. Also, this position requires you to creatively cooperate with clients and contracting parties. By joining our professional and skillful team, you will work on projects which present benefits, technical specifications, sustainable planning solutions and complicated structural elements.
Leadership:
Assist in solving technical and design drawing issues at the construction stage;
Prepare and present presentations to clients and investors on construction quality and safety;
Cooperate with project clients, investors, and design drawing team, building open and friendly atmosphere;
Produce, track and monitor records, accounts and description in inspection sheets according to the regulation, “Implementing author’s inspection at the construction stage” BD-11-04-15;
Develop technical offer and conclusion by being a part of a technical and state commissions to commission building and facilities;
Teamwork:
Process construction stages, technologies and requirements;
Develop conclusions and recommendations to increase building quality and safety;
Have an advanced knowledge and experience about construction technologies, norms and standards, and support other specialists on the related matters;
Follow internal regulations and teamwork methodology of N.A.P;
Be responsible for technical solution and coordination of projects;
Find solutions for design drawing related issues;
Provide author’s inspection during the construction stage, organize project meetings, and prepare project documents in accordingly;
Monitor technical drawings and examples;
Participate in team meetings to assist in solving technical issues of projects, coordinating related design drawing parts, and following schedules;
Communicate efficiently both verbally and in writing
Required skills:
Active, positive and creative sense;
High level of communication skills, professional ethics, and moral;
Ability to read complete design drawing of buildings;
Advanced level of knowledge on technologies, equipment and materials of the construction stage;
Understanding of all stages of design drawing and construction process, effectively plan in terms of time and manpower, coordinate and monitor them, correct violations and provide feedback in accordance with the requirements of the relevant norms and standards;
Ability to successfully grow in an active and fast-paced environment, support others, be open to contributing, and meet deadlines by prioritizing the assigned tasks
Required experience:
Bachelor or higher degree in Civil Engineering, HVAC Engineering, or Water and Sanitation Engineering;
10 or more years of work experience;
5 or more years of work experience in construction company or large projects of apartment complex, service, cultural and public facilities