ALPHA ZONE орон сууцны хотхоны оршин суугчдад тусгайлан зориулж хөршүүд хоорондоо танилцах, бизнесийн хамтрагчаа олох, урт хугацааны найрсаг харилцааг бий болгох зорилготой Community Center-н интерьер дизайныг захиалагчийнхаа хүсэл, зорилгод нийцүүлэн хэрэглэгчдэд ээлтэй дизайны шийдлээр боловсрууллаа. Өнгө нь хүний сэтгэлзүйд ихээр нөлөөлдөг тул хурлын өрөө, оффис, заал, амрах хэсгийн талбай тус бүрд тохирсон тайвшруулах, бүтээлч байдлыг нэмэгдүүлэх өнгөнүүдийг сонгосноос гадна, хүний биеийн эргономик, хэрэгцээ шаардлагад нийцсэн тавилга төлөвлөлтийг бий болгохоор зорьсон юм.
- Төслийн төрөл: Интерьер дизайн
- Төслийн хамрах хүрээ: Төслийн урьдчилсан судалгаа, иж бүрэн ажлын зураг
- Захиалагч: ФОР СИЙЗН ГАРДЕН ХХК
- Интерьер дизайны гүйцэтгэгч: ЭН ЭЙ ПИ ГРУПП
- Байршил: УБ, ХУД, 15-р хороо
- Он: 2022
- Талбай: 374 м2






