Categories
Uncategorized

Архитектур

Барилга байгууламжийн байршил, инженерийн судалгаанд үндэслэн Архитектурын хэлбэр төрх, хэмнэл хэмжээ, уран сайхны илэрхийлэл, гадна болон дотор орон зайн зохист төлөвлөлтийг хөрөнгө оруулагч, хэрэглэгчийн сонирхол хэрэгцээнд нийцүүлэн боловсруулна.

Олон нийт, орон сууц, үйлдвэр үйлчилгээний зэрэг бүх төрлийн барилгын архитектур, орон зайн төлөвлөлтийг зориулалтын шаардлага, норм дүрэм, стандартад нийцүүлэн зохиомж хэлбэрийн өвөрмөц, сонирхолтой орчин цагийн шийдлээр шийднэ. Архитектур төлөвлөлт, техник, технологи, материал бүтээцийн цогц шийдлээр хүмүүний аж төрөх, ажиллах, амрах тохилог тухтай орчныг хамтын хүч чармайлт, оюуны чадамжаар цогцлоон бий болгохыг эрхэмлэн ажиллаж байна.

Categories
Uncategorized

Хот төлөвлөлт

Бүс нутгийн хөгжлийн төсөл, хот төлөвлөлтийн суурь судалгаа, хот, тосгоны болон шинэ хороолол, хотхоны хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө тэдгээрийг хэрэгжүүлэх үе шатны бүх төрлийн баримт бичгийг боловсруулна.

Хот төлөвлөлтийн төслийг тухайн бүс нутаг, хот, тосгоны хүн ам, хөдөлмөрийн нөөц, үйлдвэрлэл, эдийн засаг, нийгмийн болон инженерийн дэд бүтэц, хүрээлэн байгаа орчны хөгжлийн түвшинд судалгаа дүгнэлт хийж ирээдүйн хөгжлийн чиг хандлага, давуу талуудыг тодотгон тогтоож хүн амын эрүүл, аюулгүй амьдрах тааламжтай орчин бүрдүүлэхэд чиглэсэн газар зохион байгуулалт, барилгажилт, тохижилт, ногоон байгууламж нийгмийн болон инженерийн дэд бүтцийн зохистой үйлчилгээг эдийн засгийн хэмнэлттэйгээр хангахад чиглэсэн цогц үйл ажиллагааг тодорхойлж төлөвлөнө.

Categories
Home Page

Home page

Categories
Home Page

Home page

Categories
Home Page

Home page

Categories
Home Page

Home page

Categories
News

Ажилтнуудаа “Эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт”-т хамрууллаа.

“ЭН ЭЙ ПИ” өөрсдийн үнэт зүйл болсон ажилтнуудынхаа ур чадвар, мэргэжлийн карьерийн хувьд өсөн дэвжихэд нь бүх талын дэмжлэг үзүүлдгээс гадна ажилдаа амжилт гаргахад нь нөлөөлдөг гол хүчин зүйлсийн нэг болох эрүүл мэнд, нийгмийн баталгаанд нь мөн хөрөнгө оруулалт хийдэг билээ.

Уг зорилт, чиглэлийнхээ хүрээнд ажилтнуудаа олон улсын чанарын стандартад нийцсэн “Грандмед” эмнэлгийн “Эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх багц үзлэг, шинжилгээ”-нд хамрууллаа. Мөн Ковид-19 цар тахлын ээлжит давлагаа эрчимжээд буй энэ үед нийт ажилтнуудынхаа эрүүл мэнд, дархлааг дэмжих зорилгоор “Эрүүл мэндийн дархлаа дэмжих багц”-ыг олголоо.

Эрүүл мэнд – Эрхэм баялаг.

Categories
News

Спорт наадам, 2022

Барилгын зураг төсөл зохиогчдын холбооноос уламжлал болгон зохион байгуулдаг “Спорт наадам-2022” 2022 оны 5 дугаар сарын 21-22-ны өдрүүдэд, Тэмүүжин спорт цогцолбор, Баянгол дүүргийн биеийн тамир, спортын хороонд амжилттай болж өндөрлөлөө. “ЭН ЭЙ ПИ ГРУПП” ХХК-ийн хамт болон тус наадмын сагсан бөмбөг, гар бөмбөгийн эмэгтэй, эрэгтэй төрөлд амжилттай оролцлоо.

Categories
News

Өмнөговь аймаг, “Ханбогд сумын төвийн хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний баримт бичиг”-ийг орон нутгийн иргэдэд танилцуулж, Ханбогд сумын удирдлагуудад гардуулан өглөө.

Бид 2020 оны 4-р сараас эхлэн Өмнөговь аймгийн Ханбогд сумын төвийн Хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний тодотгол, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний ажлыг Өмнөговь аймгийн Засаг даргын тамгын газар, Барилга, хот байгуулалтын яамны захиалга, “ОЮУ ТОЛГОЙ” ХХК-ийн санхүүжилтээр боловсруулаад байна.

Ханбогд сумын төвийн хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг НҮБ-ын “Тогтвортой хөгжлийн зорилго”, “Алсын хараа 2050” Монгол улсын урт хугацааны хөгжлийн бодлоготой уялдуулан Говийн бүсийн тэгш, хүртээмжтэй, аюулгүй, компактны “УХААЛАГ, ЗАГВАР СУМ” бага хот болгон хөгжүүлэхээр хот төлөвлөлтийн концепцийг дэвшүүлж байгаагаараа онцлог юм.

Өнөөдөр буюу 2022 оны 05 дугаар сарын 26-ны өдөр Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр УИХ, Засгийн газрын зарим гишүүний хамт Өмнөговь аймгийн Ханбогд суманд айлчилж, “Ханбогд хөгжлийн ерөнхий төлөвлөгөө-2040” төлөвлөлтийн баримт бичгийг танилцуулж, Ханбогд сумын удирдлагуудад хүлээлгэн өглөө.

Мөн тус арга хэмжээний үеэр БХБ-ын сайд Б.Мөнхбаатар, “Оюутолгой” ХХК-ийн гүйцэтгэх захирал Дэйрдрэ Лингенфэлдер, Өмнөговь аймгийн Засаг дарга Р.Сэддорж, Ханбогд сумын Засаг дарга Х.Нэхийт нар “Ханбогд сумын төвийн хөгжлийн талаарх харилцан ойлголцлын санамж бичиг”-т гарын үсэг зурсан нь хөтөлбөрийн зохиогчдын багийн судлаачид, эрдэмтэд, эдийн засагчид, хот төлөвлөгчид, мэргэжилтнүүд, “ЭН ЭЙ ПИ ГРУПП” ХХК-ийн хамт олны тууштайгаар оюун ухаан, сэтгэл зүрхээ зориулан хамтран ажилласан уг төсөл цаашид амжилттай хэрэгжих алхам болсон юм.

Categories
News

Барилгын салбарын бүтээн байгуулалтад хувь нэмрээ оруулан ул мөрөө үлдээж эхэлсний 15 жилийн ой бидэнд тохиож байна.

Бид үүсгэн байгуулагдсан цагаасаа захиалагч, хөрөнгө оруулагчийн хүсэлт, зах зээлийн эрэлт хэрэгцээ, тухайн төслийн онцлог, нарийвчилсан судалгаанд үндэслэн хотхон хорооллын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөнөөс эхлээд хот, тосгоны хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, орон сууц, олон нийтийн барилгын концепци, архитектур, инженерингийн төлөвлөлт, интерьер, экстерьерийн ажлын зураг төслийг чанартай, хүрээлэн байгаа орчиндоо ээлтэй, олон нийтийн соёлыг төлөвшүүлэхэд хувь нэмрээ оруулсан байхыг эрхэмлэж ирлээ.

Цаашид бид төслийг нарийвчилсан судалгаатай, зураг төсөл, дизайндаа захиалагч, хөрөнгө оруулагчийн брендинг, брендийн соёл, уур амьсгалыг шингээх, архитектур, инженеринг, интерьер, төслийн менежментийн зөвлөх үйлчилгээг цогцоор нь үзүүлж төслүүдээ төгөлдөржүүлэхийг зорьж байна. Хот төлөвлөлт, орон сууц, олон нийтийн төслүүдийг ногоон, эрчим хүчний хэмнэлттэй буюу бидний өдөр тутмын амьдралд нүүрстөрөгчийн хийн ялгарлыг бууруулах талаар илүү бодож, төлөвлөх хэтийн төлөв бий болж байна.

15 жилийн хугацаанд бидэнд итгэл хүлээлгэн, биднийг дэмжин хамтран ажиллаж ирсэн захиалагч, хөрөнгө оруулагчдаа чин сэтгэлээсээ талархал илэрхийлье!

ХҮНДЭТГЭСЭН,

“ЭН ЭЙ ПИ ГРУПП” ХХК