Categories
About Social Responsibility

“ЭН ЭЙ ПИ ГРУПП” ХХК нийгмийн хариуцлагын хүрээнд “Хүүхдийн цусны эмгэг, хорт хавдар”-ын эмнэлэгт шаардлагатай тоног төхөөрөмж болон бусад зүйлсийг хандивлалаа.

Компанийн нийгмийн хариуцлагын талаарх хамгийн нийтлэг ойлголт нь “Компанийн нийгмийн хариуцлага бол бизнес болон хүрээлэн буй орчинд эерэг байх арга замаар компанийн ажилтнууд, тэдний гэр бүл, тухайн орон нутгийн иргэдийн амьдралыг сайжруулахын тулд тогтвортой эдийн засгийн хөгжилд хувь нэмрээ оруулах бизнесийн үүрэг юм” гэсэн тодорхойлолт юм. 

Ийнхүү “ЭН ЭЙ ПИ” ХХК нийгмийн хариуцлагын хүрээнд болон байгууллагынхаа 8 жилийн ойг тохиолдуулан 2015 оны 06 дугаар сарын 18-ны өдөр “ЭНЭРЭЛ НИГҮҮЛСЭЛ ОЮУН БИЛГИЙН ТӨВ” ТББ-ын санаачилгаар байгуулагдсан Н.Гэндэнжамцын нэрэмжит Эх хүүхдийн эрүүл мэндийн төвийн дэргэдэх “Хүүхдийн цусны эмгэг, хорт хавдар”-ын эмнэлэгт шаардлагатай эмчилгээний төхөөрөмж болох хүнтэй болон хүнгүй орчны зөөврийн кварцын гэрлийг гардуулан, цаашид тус төвд нэн шаардлагатай байгаа тоног төхөөрөмж болох нарийн шинжилгээний Philips Infinion 1.5t MRI-д зориулан мөнгөн хандивын туслалцаа үзүүллээ. Мөн хэвтэн эмчлүүлж буй хүүхдүүдэд тус компанийн нийт ажилтнууд нэг өдрийн цалингаа зориулан шаардлагатай амин дэм, эрүүл ахуйн хэрэгслүүдээр бэлэг барин сэтгэлийн дэм өгч хурдан эдгэрэхийг хүсэн ерөөлөө.

Categories
About Social Responsibility

“ЭН ЭЙ ПИ ГРУПП” ХХК нийгмийн хариуцлагын хүрээнд алслагдсан аймаг сумдын эмнэлгүүдэд 100 ширхэг эмнэлгийн зориулалттай ор хандивлалаа.

Бидний нийгмийн хариуцлагын хүрээнд хийгдэж буй ажлуудын салшгүй нэг хэсэг Хандив тусламжийн үйл ажиллагаа юм. Тус компани нь жил бүр эмнэлгүүдэд шаардлагатай тоног төхөөрөмжийг бэлэглэх, хүнд өвчтэй хүүхдүүдэд сэтгэлийн дэм өгөх зорилгоор гарын бэлэг, эмчилгээнд шаардлагатай эм тариа бэлэглэдэг. 

Энэ удаад бид төрийн дэмжлэг, тусламж тэр бүр хүрч чадахгүй байгаа алслагдмал аймаг сумдын эмнэлгүүдэд тулгамдаад буй асуудлыг шийдвэрлэхэд туслалцаа үзүүлэх зорилгоор Монголын улаан загалмай нийгэмлэг, “Мерит” ХХК-тай хамтран Тайвань улсын Засгийн газар, Эрүүл мэнд, нийгмийн халамжийн яам болон Тайпей эмнэлгийн зүгээс хандивлаж буй эмнэлгийн зориулалттай 100 ширхэг орыг Монгол улсад оруулж ирэх, нэн шаардлагатай эмнэлгүүдэд хүлээлгэн өгөх ажлыг зохион байгуулан Тайвань болон Монгол улс дахь тээврийн зардлыг санхүүжүүлж  2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Улсын 1-р төв эмнэлэг, Булган аймгийн нэгдсэн эмнэлэг, Өвөрхангай аймгийн Нэгдсэн эмнэлэг, Баян-Өлгий аймгийн нэгдсэн эмнэлгүүдэд хүлээлгэн өгөөд байна. 

Энэхүү ажлын хүрээнд Улсын 1, аймгийн 3, сум дундын 4, нийт 8 эмнэлэгт эмнэлгийн үйлчилгээ үзүүлэх таатай нөхцөл бүрдэж, хүчин чадал, эмч ажилчдын үйлчилгээ, чанар, хүртээмжийг сайжруулахад тодорхой хэмжээний ахиц дэвшил гарлаа. 

Бидний энэхүү үйл ажиллагаанд туслалцаа үзүүлэн хамтран ажилласан байгууллага хувь хүмүүст талархал илэрхийлье.

Categories
About Social Responsibility

“ЭН ЭЙ ПИ ГРУПП” ХХК амжилттай ажиллаж буй залуу мэргэжилтнүүдээ нийгмийн баталгаагаар хангах зорилгоор “Орон сууц хөтөлбөр”-ийг хэрэгжүүлдэг.

“ЭН ЭЙ ПИ ГРУПП” компанийн үнэт зүйл болох ажилтнуудынхаа ур чадвар, мэргэжлийн карьерын хувьд өсөн дэвшихэд нь бүх талын дэмжлэг үзүүлдгээс гадна ажилдаа амжилт гаргахад нь нөлөөлдөг гол хүчин зүйлс болох бие болон сэтгэлзүйн эрүүл мэнд, нийгмийн баталгаанд нь мөн анхаардаг. 

Богино хугацаанд өсөн хөгжиж, тогтвор суурьшилтай хөдөлмөрлөж буй залуу ажилтнуудыг ажил мэргэжилдээ мэргэших, ур чадвараа хөгжүүлэх, тууштайгаар зорилгодоо хүрч, утга учиртай зүйлд хувь нэмрээ оруулахад нь дэмжлэг үзүүлж, ажилтнууд, тэднийн гэр бүлийн амьдрах орчин нөхцөлийг нь сайжруулах зорилгоор компанийн нэрэмжит “Орон сууцны хөтөлбөр”-ийг хэрэгжүүлж байна.

Categories
About Social Responsibility

“10|100 ЗУУН ЖИЛИЙН ЭХЛЭЛ” үзэсгэлэн, 2017“10|100 #ARCHITECTS” хамтарсан үзэсгэлэн, 2018

Бид үүсгэн байгуулагдсаны 10 жилийн ойг тохиолдуулан өөрсдийн хийж бүтээсэн, хэрэгжүүлсэн төслүүдийг нийтэд толилуулахаар “10|100 Зуун жилийн эхлэл” үзэсгэлэнг Хот байгуулалт,барилгын зураг төслийн салбарт анх удаа зохион байгуулж, “ЭН ЭЙ ПИ ГРУПП”-ийг дэмжин ажилладаг ахмад зөвлөхүүд, залуу архитекторууд, үе үеийн мэргэжилт нэгтнүүддээ хүндэтгэл үзүүлсэн билээ.

2018 онд тус үзэсгэлэнгийн цар хүрээг тэлж, барилгын зураг төслийн “Интеллект тауэр” ХХК, “Татах хүч” ХХК-тай хамтран “10|100 #Architects” үзэсгэлэнг толилуулсан юм.

Бид тус арга хэмжээгээр бүтээсэн төслүүдээ танилцуулснаас гадна салбарын үе үеийн төлөөлөл болсон архитекторуудтай уулзалт, ярилцлага зохион байгуулсан нь салбарын залгамж халаа шинэ үеийн архитекторуудад урам зориг өгсөн үйл явдал болсныг онцлоход таатаай байна.

Categories
About Social Responsibility

“LIGHT FROM THE SHADE” Архитектурын гэрэл зургийн уралдаан, 2017, 2018

Бид Үндэсний архитектурын түүхэн дурсгалт барилгууд болон орчин үеийн архитектурын шинэлэг шийдэл бүхий бүтээлүүдийг олон нийтэд таниулан сурталчлах, үнэ цэнийг нь ойлгуулах, архитектурын гэрэл зургийн сан хөмрөг бий болгох зорилгоор 2017, 2018 онуудад “LIGHT FROM THE SHADE” Архитектурын гэрэл зургийн уралдааныг зохион байгуулсан нь барилгын салбарт урьд өмнө нь зохион байгуулагдаж байгаагүй шинэлэг арга хэмжээнүүдийн нэг байв.

Тус уралдааныг 2017 онд “ЭН ЭЙ ПИ ГРУПП” бие даан, 2018 онд “IT ZONE”, Интеллект тауэр” ХХК, “Татах хүч” ХХК-тай хамтран тус тус зохион байгуулсан юм.

Categories
About Social Responsibility

“I AM IMPORTANT”, Ирээдүйн инженер, архитекторуудад зориулсан туршлагаа хуваалцах өдөрлөг

Бид үүсгэн байгуулагдсаны 15 жилийн ойгоо тохиолдуулан ШУТИС-ын Барилга, архитектурын сургуультай хамтран “I AM IMPORTANT” Ирээдүйн инженер, архитекторуудад зориулсан туршлагаа хуваалцах өдөрлөгийг 2022 оны 05-р сарын 05-ны өдөр ШУТИС-ийн байранд амжилттай зохион байгууллаа.

Тус өдөрлөгийн зорилго нь залгамж халаа болох залуу инженер, архитекторууд, тус мэргэжлүүдээр суралцаж буй оюутнуудад хуримтлуулсан мэдлэг туршлагаасаа хуваалцаж, улмаар ажлын гараагаа амжилттай эхлүүлж, өсөн дэвшихэд нь туслах бөгөөд “ЭН ЭЙ ПИ ГРУПП”-ийн Халаалт, агаар сэлгэлт, Ус хангамж, ариутгах татуурга, Иргэний ба үйлдвэрийн барилгын инженерүүд болон архитектор,  интерьер дизайнерууд салбартаа хуримтлуулсан туршлагынхаа талаар сонирхолтой, өгөөжтэй хэлэлцүүлгүүдийг өрнүүлж, компанийн зүгээс өнгөрөгч 15 жилийн хугацаанд барилгын салбарын бүтээн байгуулалтад оролцсон төслүүдээрээ үзэсгэлэн толилуулсан юм.

Мөн энэ үеэр ШУТИС-ийн Барилга Архитектурын сургууль, “ЭН ЭЙ ПИ ГРУПП” ХХК хамтран ирээдүйн залуу инженерүүдийг дэмжих зорилгоор компанийн “тэтгэлэгт хөтөлбөр”-т хамруулах, “цалинтай дадлагажигч хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх эхлэлийг тавьж, “Хамтран ажиллах харилцан ойлголцлын санамж бичиг”-ийг байгуулав.

Categories
About Social Responsibility

“ЭН ЭЙ ПИ ГРУПП” ХХК нь Ирээдүйн инженерүүдэд чиглэсэн “Боловсролын тэтгэлэгт хөтөлбөр” зарлалаа.

“ЭН ЭЙ ПИ ГРУПП” ХХК нь барилгын салбарын ирээдүйн чадварлаг инженерүүдийг бэлдэх, зах зээлд ховордож буй мэргэжлээр суралцагч залуусыг дэмжих зорилгоор ШУТИС-ийн Барилга Архитектурын Сургууль, Эрчим Хүчний Сургууль, Мэдээлэл холбооны технологийн сургуулийн бакалаврын түвшний оюутнуудын дунд “2023 оны боловсролын тэтгэлэгт хөтөлбөр”-өө зарлалаа.

Уг хөтөлбөрт цахилгаан системийн автоматжуулалтын инженер/цахилгаан хангамж, халаалт, агаар сэлгэлт, усан хангамж, ус цэвэрлэгээ, сантехникийн инженерийн байгууламж, холбоо дохиолол мэргэжлээр суралцаж буй оюутан залуус хамрагдах боломжтой бөгөөд тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдсанаар сургалтын төлбөрийн бүрэн тэтгэлэгт хамрагдах, төгсөх курстээ цалинтай оюутан хөтөлбөрт хамрагдаж дадлага хийх, компанийн менторшип хөтөлбөрт хамрагдаж, мэргэшсэн инженерүүдээс суралцах боломж нээгдэх юм. 

Categories
About Social Responsibility

Үндэсний шилдэг бүтээн байгуулагч “NCD GROUP” болон хот төлөвлөлт, барилгын зураг төслийн “ЭН ЭЙ ПИ ГРУПП” (N.A.P GROUP) хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа.

Хот төлөвлөлт, барилгын зураг төслийн “ЭН ЭЙ ПИ ГРУПП” ХХК  болон үндэсний шилдэг бүтээн байгуулагч “NCD GROUP” ХХК хамтран нийгмийн хариуцлагын хүрээнд  барилга, хот байгуулалтын салбарын мэргэжлийн үнэ цэнийг нийгэмд таниулах, залуу үеийнхэнд тус салбарын эрэлттэй мэргэжлүүдийг сонгон суралцах эрмэлзлийг нэмэгдүүлж, мэргэжлийн чиг баримжаа олгох, салбарын хөдөлмөрийн зах зээлийн нөхцөл байдал, ирээдүйн чиг хандлага, эрэлт нийлүүлэлтийн бодит судалгааг бий болгоход дэмжлэг үзүүлнэ.

Уг санамж бичгийн хүрээнд барилгын салбарын эрэлттэй мэргэжлүүдээр суралцаж буй оюутнуудад сургалтын тэтгэлэг, амжилттай суралцагчдын урамшуулал, цалинтай дадлагажих, менторшип зэрэг хөтөлбөрүүдээр дэмжлэг үзүүлж, мэргэжлийн болон зөөлөн ур чадварыг нь хөгжүүлэх замаар чадавхжуулах, чадварлаг боловсон хүчин болоход нь дэмжих, барилгын салбарын мэргэжилтнүүдийн залгамжлалыг системтэйгээр хөгжүүлж, тогтворжуулахад чиглэсэн олон талт арга хэмжээг 4 жилийн хугацаанд хамтран хэрэгжүүлнэ. 

Categories
About Social Responsibility

“I AM IMPORTANT 2023” Ирээдүйн инженер, архитекторуудад зориулсан туршлагаа хуваалцах өдөрлөг амжилттай болж өндөрлөө.

“I AM IMPORTANT 2023” арга хэмжээг Барилгын зураг төслийн “ЭН ЭЙ ПИ ГРУПП” ХХК (N.A.P) болон Үндэсний шилдэг бүтээн байгуулагч “NCD Group” ХХК нь “Монголын Барилгын Үндэсний Ассоциаци” ТББ, ШУТИС-ийн Барилга, Архитектурын сургуультай хамтран 2 дахь жилдээ амжилттай зохион байгууллаа. Өдөрлөгт ерөнхий боловсролын сонсголын бэрхшээлтэй хүүхдийн 29-р тусгай сургууль, МУИС-ийн Байгаль эх лицей ахлах сургууль, ШУТИС-ийн ахлах сургууль, Өсвөрийн зохион бүтээгчдийн лаборатори ахлах сургуулийн сурагчдаас гадна барилгын салбарын ирээдүй болсон ШУТИС-ийн Барилга, Архитектурын сургууль, Эрчим хүчний сургууль, Мэдээлэл, Холбооны технологийн сургууль болон Барилгын политехник коллежийн 300 гаруй оюутан залуус оролцжээ. 

Инженер, архитектор мэргэжлээр суралцаж буй болон суралцахаар зорьж байгаа залуу үеийнхэндээ мэргэжлийнх нь онцлог, үнэ цэнийг таниулан сурталчлах, барилга бүтээн байгуулалтын салбарт хэрэгжүүлсэн сайн туршлагаа хуваалцах, зах зээлд эрэлттэй байгаа мэргэжлүүдийн талаар мэдээлэл өгөх зорилготой “I AM IMPORTANT 2023” өдөрлөг 2023 оны 05-р сарын 05-ны өдөр ШУТИС-ийн Төв байранд амжилттай болж өндөрлөлөө.

Өдөрлөгийн үеэр салбарын туршлагатай эксперт, мэргэшсэн инженерүүд “Халаалт, агаар сэлгэлт, Ус хангамж ариутгах татуургын инженер, Цахилгаан, холбоо мэдээллийн инженер, Иргэний ба үйлдвэрийн барилгын инженер, Архитектор, Ландшафт архитектор, Брэнд архитектор, Интерьер дизайнер мэргэжлүүдийн нийгэмд бүтээх үнэ цэн” сэдвээр сонирхолтой хэлэлцүүлгүүдийг өрнүүлж, оюутан залууст мэргэжлийнх нь онцлог, ажлын талбарт хүлээгдэж буй ур чадваруудын талаар үнэтэй зөвлөгөө өгч, туршлагаасаа хуваалцсан юм. Мөн тус өдөрлөгөөр ирээдүйн инженер техникийн ажилтнуудад амжилттай суралцаж, ажлын гараагаа эхлүүлэх боломжийг олгох зорилготойгоор “N.A.P Group”-ээс  зарлаж буй боловсролын тэтгэлэгт хөтөлбөрийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл олголоо.

Categories
About History

2021

“Нар-Урт” ХХК-иас зарласан Тусгай шаардлага бүхий олон зориулалттай барилгын уралдаанд шалгаран иж бүрэн ажлын зураг төслийг боловсруулах эрх авав. 

Зураг төсөл боловсруулах үйл ажиллагаандаа Autodesk REVIT программыг нэвтрүүлж эхлэв.