Categories
About Events

“I am Important 2023” ирээдүйн инженер, архитекторуудад зориулсан туршлагаа хуваалцах өдөрлөг амжилттай болж өндөрлөлөө.

“I AM IMPORTANT 2023” арга хэмжээг Барилгын зураг төслийн “ЭН ЭЙ ПИ Групп” ХХК (N.A.P) болон Үндэсний шилдэг бүтээн байгуулагч “NCD Group” ХХК нь “Монголын Барилгын Үндэсний Ассоциаци” ТББ, ШУТИС-ийн Барилга, Архитектурын сургуультай хамтран 2 дахь жилдээ амжилттай зохион байгууллаа. Өдөрлөгт ерөнхий боловсролын сонсголын бэрхшээлтэй хүүхдийн 29-р тусгай сургууль, МУИС-ийн Байгаль эх лицей ахлах сургууль, ШУТИС-ийн ахлах сургууль, Өсвөрийн зохион бүтээгчдийн лаборатори ахлах сургуулийн сурагчдаас гадна барилгын салбарын ирээдүй болсон ШУТИС-ийн Барилга, Архитектурын сургууль, Эрчим хүчний сургууль, Мэдээлэл, Холбооны технологийн сургууль болон Барилгын политехник коллежийн 300 гаруй оюутан залуус оролцжээ.

Инженер, архитектор мэргэжлээр суралцаж буй болон суралцахаар зорьж байгаа залуу үеийнхэндээ мэргэжлийнх нь онцлог, үнэ цэнийг таниулан сурталчлах, барилга бүтээн байгуулалтын салбарт хэрэгжүүлсэн сайн туршлагаа хуваалцах, зах зээлд эрэлттэй байгаа мэргэжлүүдийн талаар мэдээлэл өгөх зорилготой “I AM IMPORTANT 2023” өдөрлөг 2023 оны 05-р сарын 05-ны өдөр ШУТИС-ийн Төв байранд амжилттай болж өндөрлөлөө.

Өдөрлөгийн үеэр салбарын туршлагатай эксперт, мэргэшсэн инженерүүд “Халаалт, агаар сэлгэлт, Ус хангамж ариутгах татуургын инженер, Цахилгаан, холбоо мэдээллийн инженер, Иргэний ба үйлдвэрийн барилгын инженер, Архитектор, Ландшафт архитектор, Брэнд архитектор, Интерьер дизайнер мэргэжлүүдийн нийгэмд бүтээх үнэ цэн” сэдвээр сонирхолтой хэлэлцүүлгүүдийг өрнүүлж, оюутан залууст мэргэжлийнх нь онцлог, ажлын талбарт хүлээгдэж буй ур чадваруудын талаар үнэтэй зөвлөгөө өгч, туршлагаасаа хуваалцсан юм. Мөн тус өдөрлөгөөр ирээдүйн инженер техникийн ажилтнуудад амжилттай суралцаж, ажлын гараагаа эхлүүлэх боломжийг олгох зорилготойгоор “N.A.P Group”-ээс  зарлаж буй боловсролын тэтгэлэгт хөтөлбөрийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл олголоо.

Тус арга хэмжээг хамтран зохион байгуулж, дэмжин ажилласан байгууллагууд болон өдөрлөгт цаг гарган ирж, туршлага хуримтлуулсан нийт оролцогчдодоо талархлаа илэрхийлье.

“ЭН ЭЙ ПИ ГРУПП” ХХК

Categories
About Events

“ЭН ЭЙ ПИ ГРУПП” ХХК-ийн 2023 оны нийт ажилтнуудын хурал амжилттай зохион байгуулагдлаа.

Хот төлөвлөлт, барилгын зураг төслийн “ЭН ЭЙ ПИ ГРУПП” ХХК 2023 оны нийт ажилтнуудын ээлжит хурлаа “НЭГ БАГ, НЭГ ЗОРИЛГО” нэрийн доор амжилттай зохион байгууллаа. Энэхүү хурлаар 2022 оны амжилт бүтээл, алдаа оноогоо дүгнэж, компанийн дунд хугацааны стратеги зорилго зорилтууд, 2023 оны бизнес төлөвлөгөөгөө хамт олноороо хэлэлцэж дүгнэв.

Бидний хувьд 2022 он барилгын салбарт ажиллаж эхэлсний түүхт 15 жилийн ой тохиосон онцлог жил байсан бол 2023 оны хувьд шинэчилсэн дунд хугацааныхаа зорилго зорилтуудыг хэрэгжүүлж эхлүүлэх, компанийнхаа үйлчилгээний чанар, үйл ажиллагаа, менежментийн тогтолцоог сайжруулан системчлэх, ажилтнуудаа хөгжүүлэх, хамтын хичээл зүтгэл бүхий  чухал ач холбогдолтой жил байх юм.

Компанийн үйл ажиллагаа, хөгжил цэцэглэлтэд өөрийн санал бодлоо харамгүй хуваалцсан нийт ажилтнууддаа талархал илэрхийлье.

Categories
About Events

“ЭН ЭЙ ПИ ГРУПП” ХХК-ийн ажилтнуудын Сингапур-2022 туршлага судлах аялал

Бид компанийн үнэт зүйл болсон ажилтнууддаа барилга, архитектурын салбарын хөгжлөөрөө дэлхийд тэргүүлж буй улс орнуудаар жил бүр аялж, судалгаа хийх, туршлага судлан, хөгжих боломжийг олгодог билээ.

Энэ онд “ЭН ЭЙ ПИ ГРУПП” ХХК-ийн 15 жилийн ойн баярыг тохиолдуулан нийт хамт олноороо дэлхийд архитектур, хот төлөвлөлтөөрөө тэргүүлж буй Сингапур улсын архитектур төлөвлөлтийн өвөрмөц шийдэл бүхий алдартай өндөр барилга байгууламжтай танилцан, судалгаа хийж, туршлага хуримтлуулан аяллаа.

Уг аяллыг амжилттай зохион байгуулахад дэмжиж ажилласан “НЬЮ ЖУУЛЧИН ТУРС” ХХК-ийн хамт олонд гүнээ талархал илэрхийлье.

“ЭН ЭЙ ПИ ГРУПП” ХХК-ийн Хамт олноос

Categories
About Events

“I am Important – ирээдүйн инженер, архитекторуудад зориулсан туршлагаа хуваалцах өдөрлөг” амжилттай болж өндөрлөлөө

“ЭН ЭЙ ПИ ГРУПП” ХХК, 15 жилийн ойгоо тохиолдуулан МУШУТИС-ийн Барилга Архитектурын Сургуультай хамтран зохион байгуулсан “I AM IMPORTANT –  Би чухал хүн” ирээдүйн инженер, архитекторуудад зориулсан туршлагаа хуваалцах өдөрлөгийг амжилттай зохион байгууллаа.

Уг өдөрлөгийн зорилго нь залгамж халаа болох залуу инженерүүддээ хуримтлуулсан мэдлэг туршлагаасаа хуваалцаж, улмаар ажлын гараагаа амжилттай эхлүүлж өсөн дэвшихэд нь туслах байсан бөгөөд “ЭН ЭЙ ПИ”-ийн Халаалт-агаар сэлгэлт, Ус хангамж-ариутгах татуурга, Иргэний ба үйлдвэрийн барилгын инженерүүд болон архитектор, интерьер дизайнерууд сонирхолтой хэлэлцүүлэг өрнүүлж, “I AM IMPORTANT- Би чухал хүн” илтгэлийг хүргэснээс гадна сүүлийн 5 жилийн хугацаанд барилгын салбарын бүтээн байгуулалтад оролцсон төслүүдээрээ үзэсгэлэн толилуулсан юм.

Энэ үеэр МУШУТИС-ийн Барилга Архитектурын Сургууль, “ЭН ЭЙ ПИ ГРУПП” ХХК-иуд хамтран ирээдүйн залуу инженерүүдийг дэмжих, тэтгэлэгт хөтөлбөрт хамруулах, “Цалинтай дадлагажигч хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх эхлэлийг тавьж “Хамтран ажиллах харилцан ойлголцлын санамж бичиг”-ийг үзэглэлээ.

Өдөрлөгт оюутан залуус идэвхтэй оролцсон нь Монгол улсын баялаг, ирээдүй болсон боловсролтой залуу инженерүүд бий болж буйг илэрхийлэхийн зэрэгцээ бид туйлын баяртай байна. Биднийг дэмжин энэхүү арга хэмжээг хамтран зохион байгуулсан Барилга архитектурын сургууль, эрдэмтэн багш нартаа гүнээ талархал илэрхийлье.

Бид уг арга хэмжээг жил бүр уламжлал болгон зохион байгуулах бөгөөд ирэх жилийн арга хэмжээгээр уулзацгаая.

Хот төлөвлөлт, барилгын зураг төслийн “ЭН ЭЙ ПИ ГРУПП” ХХК

Categories
About Events

“ЭН ЭЙ ПИ ГРУПП” ХХК-ийн “Төлөвлөлт, хөгжил, амжилт” хурал амжилттай зохион байгуулагдлаа.

Хот төлөвлөлт, барилгын зураг төслийн “ЭН ЭЙ ПИ ГРУПП” ХХК нь өнгөрсөн 2021 оны ажлын үр дүн, ололт амжилтыг хамтдаа дүгнэж, 2022 оны үйл ажиллагааны төлөвлөлт, алсын харааг хэлэлцэх зорилгоор компанийн нийт ажилтнуудын хурлыг “Сайн төлөвлөлт – Амжилтын хагас” уриан дор 2022 оны 02-р сарын 09-ний өдөр амжилттай зохион байгууллаа.

Тус хурлаар “ЭН ЭЙ ПИ ГРУПП” ХХК-ийн 2021 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний биелэлтийг компанийн нийт ажилтнуудад танилцуулсан ба 2022 оны үйл ажиллагааны төлөвлөгөөгөө ажилтнуудын 100 хувийн саналаар баталлаа.

Энэ онд компани үүсгэн байгуулагдсаны 15 жилийн ой тохиож байгаатай холбогдуулан компанийн Алсын хараа, стратегийг зах зээл, цаг үетэйгээ нийцүүлэх, үйл ажиллагааны чиглэлийг нэмэгдүүлэх зэрэг томоохон ажлыг төлөвлөсөн онцгой жил биднийг хүлээж байна.

Хурлыг амжилттай удирдан зохион байгуулсан удирдлагын багийн гишүүд болон идэвхтэй оролцсон нийт хамт олондоо талархал илэрхийлье.

Categories
About Events

“LIGHT FROM THE SHADE”, Архитектурын гэрэл зургийн уралдаан, 2017, 2018

Бид Үндэсний архитектурын дурсгалт барилгууд болон орчин үеийн онцлог шийдэл бүхий архитектурын бүтээлүүдийг олон нийтэд танилцуулах, сурталчлах, үнэ цэнийг ойлгуулах, гэрэл зургийн сан хөмрөгтэй болох, сургалт, судалгаанд ашиглах зорилгоор 2017, 2018 онуудад “LIGHT FROM THE SHADE” гэрэл зургийн уралдааныг зохион байгуулсан нь барилгын салбарын хүрээн дэх шинэлэг арга хэмжээнүүдийн нэг байв.

Тус үйл ажиллагааг 2017 онд “ЭН ЭЙ ПИ ГРУПП” бие даан, 2018 онд “IT ZONE”, “ТАТАХ ХҮЧ”, “ИНТЕЛЛЕКТ ТАУЭР” компаниудтай хамтран тус тус зохион байгуулсан юм. 

Categories
About Events

“10|100 ЗУУН ЖИЛИЙН ЭХЛЭЛ”, үзэсгэлэн, 2017 “10|100 #ARCHITECTS”, хамтарсан үзэсгэлэн, 2018

Бид Үүсгэн байгуулагдсаны 10 жилийн ойг тохиолдуулан өөрсдийн хийж бүтээсэн, хэрэгжүүлсэн төслүүдийг нийтэд толилуулахаар “10|100 Зуун жилийн эхлэл” үзэсгэлэнг Хот байгуулалт, барилгын зураг төслийн салбарт анх удаа зохион байгуулж “ЭН ЭЙ ПИ ГРУПП” ХХК-ийг дэмжин хамтран ажилладаг ахмад зөвлөхүүд, залуу архитекторууд, үе үеийн мэргэжил нэгтнүүддээ хүндэтгэл үзүүлсэн билээ.

2018 онд үзэсгэлэнгийн цар хүрээг нэмэгдүүлж барилгын зураг төслийн “Интеллект тауэр” ХХК, “Татах хүч” ХХК-иудтай хамтран  “10|100 #architects” үзэсгэлэнг зохион байгуулсан.

Тус арга хэмжээгээр өөрсдийн хийж бүтээсэн төслүүдийг танилцуулахаас гадна салбарын үе үеийн төлөөлөл болсон архитектор нартай уулзалт, ярилцлага өрнүүлсэн нь залуу залгамж халаа, шинэ үеийн архитекторуудад урам зориг өгсөн үйл явдал болсныг онцлоход таатай байна.