“Нар-Урт” ХХК-иас зарласан Тусгай шаардлага бүхий олон зориулалттай барилгын уралдаанд шалгаран иж бүрэн ажлын зураг төслийг боловсруулах эрх авав.
Зураг төсөл боловсруулах үйл ажиллагаандаа Autodesk REVIT программыг нэвтрүүлж эхлэв.
“Нар-Урт” ХХК-иас зарласан Тусгай шаардлага бүхий олон зориулалттай барилгын уралдаанд шалгаран иж бүрэн ажлын зураг төслийг боловсруулах эрх авав.
Зураг төсөл боловсруулах үйл ажиллагаандаа Autodesk REVIT программыг нэвтрүүлж эхлэв.
“Таванбогд проперти” ХХК-с зарласан Тусгай шаардлага бүхий орон сууцны өндөр (23 давхар) барилгын цогцолбор (Гэрлүг Виста) зураг төслийг боловсруулах зөвлөх үйлчилгээний сонгон шалгаруулалтад оролцон эрх бүхий зураг төслийн 44 аж ахуй нэгжээс шалгарч цогцолборын ерөнхий төлөвлөгөө, үйлчилгээ, орон сууцны төлөвлөлт, экстерьер дизайны концепцийг иж бүрэн ажлын зураг төслийн хамтаар боловсруулав.
“Тесо пропертиз” ХХК-ийн Тусгай шаардлага бүхий орон сууцны өндөр (23 давхар) барилгын цогцолбор (Альфа Зон) зураг төслийн иж бүрэн ажлын зураг төслийг боловсруулан тухайлсан объектын тусгай зөвшөөрлийг авав.
“Оюу Толгой” ХХК-иас зарласан Өмнөговь аймгийн Ханбогд сумын төвийн хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг боловсруулах зөвлөх үйлчилгээний сонгон шалгаруулалтад оролцон шалгарснаар Уул уурхайн бүс нутаг буюу Монгол улсын эдийн засгийн томоохон тулгуур болсон “Оюу Толгой” компанийг түшиглэн хөгжиж буй Ханбогд сумыг Говийн бүсийн тэгш, хүртээмжтэй, аюулгүй, тогтвортой хөгжлийг дэмжих компактный “Ухаалаг, ногоон загвар” бага хот болгон хөгжүүлэхээр төлөвлөв.
Япон улсын Токио хотод түр сууцны интерьер, экстерьерийн зураг төслийг гүйцэтгэв.
2019 оны 05-р сарын 29-ны өдөр “Стандартчилал хэмжил зүйн газар”-аас “Чанарын менежментийн тогтолцоо”-ны ISO 9001:2015/MNS ISO 9001:2016 стандартад шилжин стандартын шаардлагын дагуу нэвтрүүлснийг баталгаажуулсан гэрчилгээгээ албан ёсоор авав.
21 давхар Үйлчилгээ оффисын барилгын тухайлсан объектын тусгай зөвшөөрөл авав.
Хот төлөвлөлт, барилга, бүтээн байгуулалтад гарч байгаа ололт амжилт, туршлагыг иргэд олон нийт, хэрэглэгчдэд таниулах, оролцогчдын хүрээг өргөжүүлэх, мэдлэг ур чадвараа хөгжүүлэх, зорилгоор “Интеллект тауер”, “Татах хүч” компаниудтай хамтран 2018 оны 09-р сарын 06-аас 10-ны өдрүүдэд “10|100, #architects” бүтээлийн үзэсгэлэнгээ толилуулав.
“10|100, #architects” үзэсгэлэнгийн хүрээнд “Light from The Shade” гэрэл зургийн уралдааныг “It Zone” компанитай хамтран зохион байгуулав.
“Монголын барилгын үндэсний ассоциаци”-ийн гишүүн байгууллагаар элсэв.
2017 оны 06 сарын 18-ны өдөр компанийн 10 жилийн ой тохиов.
2017 оны 09-р сарын 07-ны өдрөөс 09 дүгээр сарын 12-ны өдрүүдэд “10|100 зуун жилийн эхлэл” бүтээлийн үзэсгэлэнгээ толилуулав.
Үндэсний дурсгалт барилгууд болон орчин үеийн онцлог шийдэлтэй архитектурын бүтээлүүдийг олон нийтэд танилцуулах, сурталчлах, үнэ цэнийг ойлгуулах, гэрэл зургийн сан хөмрөгтэй болох зорилгоор “Light from The Shade” гэрэл зургийн уралдааныг зохион байгуулан шилдэг оролцогчдоо шалгаруулав.
Хот байгуулалтын V форумд Монгол улсад анх удаа хэрэгжүүлэх гэж буй “Ногоон сургууль” төслийн хүрээнд “Сургуулийн ногоон барилгын төлөвлөлт” сэдвээр илтгэл тавьж хэлэлцүүлэв.
Олон улсын буюу АНУ-ын Лос-Анжелес хотод анхны зураг төслийн ажлыг гүйцэтгэв.
Бүтээгдэхүүн үйлчилгээндээ мэргэжлийн хариуцлагын даатгалын систем нэвтрүүлэв. Барилга угсралтын үе шатны ажлын явцад зохиогчийн хяналт тавьж буй нийт инженер техникийн ажилтнуудыг даатгуулав.
“Стандартчилал, хэмжил зүйн газар”-ын Магадлан үнэлгээний аудит хийгдэн “Чанарын удирдлагын тогтолцоо”-г стандартын шаардлагын дагуу нэвтрүүлснийг дахин баталгаажуулав.
Нийгмийн хариуцлагын хүрээнд ажилтнууд, тэдний гэр бүл, амьдрах орчин нөхцөлийг дэмжих “ЭН ЭЙ ПИ ГРУПП-ын орон сууцны хөтөлбөр” төслийг хэрэгжүүлж эхлэв.
“Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим”-ын гишүүн байгууллагаар элсэв.
“Стандартчилал, хэмжил зүйн газар”-аас албан ёсоор “Чанарын удирдлагын тогтолцоо”-ны ISO 9001:2008/MNS ISO 9001:2010 стандартын шаардлагын дагуу нэвтрүүлснийг баталгаажуулсан гэрчилгээгээ гардан авав.
“Монгол улсын их сургуулийн E-Номын сан, хичээлийн IV байрны өргөтгөл”-ийн барилгын зургийн уралдаанд шалгаран зураг төслийг боловсруулах эрх авав.
Дэлхийд тэргүүлэх зураг төслийн групп болох Япон улсын “НИККЕН СЕККЕЙ” групптэй танилцаж туршлага солилцов.
Вьетнам улсын эрх бүхий зураг төслийн байгууллага “Аркетайп” групптэй танилцаж туршлага солилцож, 3 жилийн хугацаатай хамтран ажиллах гэрээ байгуулав.
Барилга бүтээц тооцооны “Лира” программын албан ёсны түлхүүр эзэмшигч, хэрэглэгч болов.
Англи улсын эрх бүхий зураг төслийн байгууллага “Aedas” групптэй танилцаж туршлага солилцов.
“Барилгын инженерүүдийн холбоо”-ны гишүүн байгууллагаар элсэв.
Тусгай шаардлага бүхий өндөр барилгын төслүүд дээр гадаадын эрх бүхий байгууллагуудтай туршлага солилцож хамтран ажиллаж эхлэв.
Хот төлөвлөлт, барилгын зураг төсөл боловсруулах үйл ажиллагаандаа Олон улсын “Чанарын удирдлагын тогтолцоо”-ны ISO 9001:2008/MNS ISO 9001:2010 стандартыг нэвтрүүлэн хэрэгжүүлж эхлэв.
26 давхар Үйлчилгээ, оффисын барилгын тухайлсан объектын тусгай зөвшөөрөл авав.