Б.Эрдэнэболд
“I AM IMPORTANT 2023” арга хэмжээг Барилгын зураг төслийн “ЭН ЭЙ ПИ Групп” ХХК (N.A.P) болон Үндэсний шилдэг бүтээн байгуулагч “NCD Group” ХХК нь “Монголын Барилгын Үндэсний Ассоциаци” ТББ, ШУТИС-ийн Барилга, Архитектурын сургуультай хамтран 2 дахь жилдээ амжилттай зохион байгууллаа. Өдөрлөгт ерөнхий боловсролын сонсголын бэрхшээлтэй хүүхдийн 29-р тусгай сургууль, МУИС-ийн Байгаль эх лицей ахлах сургууль, ШУТИС-ийн ахлах сургууль, Өсвөрийн зохион бүтээгчдийн лаборатори ахлах сургуулийн сурагчдаас гадна барилгын салбарын ирээдүй болсон ШУТИС-ийн Барилга, Архитектурын сургууль, Эрчим хүчний сургууль, Мэдээлэл, Холбооны технологийн сургууль болон Барилгын политехник коллежийн 300 гаруй оюутан залуус оролцжээ.
Инженер, архитектор мэргэжлээр суралцаж буй болон суралцахаар зорьж байгаа залуу үеийнхэндээ мэргэжлийнх нь онцлог, үнэ цэнийг таниулан сурталчлах, барилга бүтээн байгуулалтын салбарт хэрэгжүүлсэн сайн туршлагаа хуваалцах, зах зээлд эрэлттэй байгаа мэргэжлүүдийн талаар мэдээлэл өгөх зорилготой “I AM IMPORTANT 2023” өдөрлөг 2023 оны 05-р сарын 05-ны өдөр ШУТИС-ийн Төв байранд амжилттай болж өндөрлөлөө.
Өдөрлөгийн үеэр салбарын туршлагатай эксперт, мэргэшсэн инженерүүд “Халаалт, агаар сэлгэлт, Ус хангамж ариутгах татуургын инженер, Цахилгаан, холбоо мэдээллийн инженер, Иргэний ба үйлдвэрийн барилгын инженер, Архитектор, Ландшафт архитектор, Брэнд архитектор, Интерьер дизайнер мэргэжлүүдийн нийгэмд бүтээх үнэ цэн” сэдвээр сонирхолтой хэлэлцүүлгүүдийг өрнүүлж, оюутан залууст мэргэжлийнх нь онцлог, ажлын талбарт хүлээгдэж буй ур чадваруудын талаар үнэтэй зөвлөгөө өгч, туршлагаасаа хуваалцсан юм. Мөн тус өдөрлөгөөр ирээдүйн инженер техникийн ажилтнуудад амжилттай суралцаж, ажлын гараагаа эхлүүлэх боломжийг олгох зорилготойгоор “N.A.P Group”-ээс зарлаж буй боловсролын тэтгэлэгт хөтөлбөрийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл олголоо.
Тус арга хэмжээг хамтран зохион байгуулж, дэмжин ажилласан байгууллагууд болон өдөрлөгт цаг гарган ирж, туршлага хуримтлуулсан нийт оролцогчдодоо талархлаа илэрхийлье.
“ЭН ЭЙ ПИ ГРУПП” ХХК
Хот төлөвлөлт, барилгын зураг төслийн “ЭН ЭЙ ПИ ГРУПП” ХХК 2023 оны нийт ажилтнуудын ээлжит хурлаа “НЭГ БАГ, НЭГ ЗОРИЛГО” нэрийн доор амжилттай зохион байгууллаа. Энэхүү хурлаар 2022 оны амжилт бүтээл, алдаа оноогоо дүгнэж, компанийн дунд хугацааны стратеги зорилго зорилтууд, 2023 оны бизнес төлөвлөгөөгөө хамт олноороо хэлэлцэж дүгнэв.
Бидний хувьд 2022 он барилгын салбарт ажиллаж эхэлсний түүхт 15 жилийн ой тохиосон онцлог жил байсан бол 2023 оны хувьд шинэчилсэн дунд хугацааныхаа зорилго зорилтуудыг хэрэгжүүлж эхлүүлэх, компанийнхаа үйлчилгээний чанар, үйл ажиллагаа, менежментийн тогтолцоог сайжруулан системчлэх, ажилтнуудаа хөгжүүлэх, хамтын хичээл зүтгэл бүхий чухал ач холбогдолтой жил байх юм.
Компанийн үйл ажиллагаа, хөгжил цэцэглэлтэд өөрийн санал бодлоо харамгүй хуваалцсан нийт ажилтнууддаа талархал илэрхийлье.
Бид компанийн үнэт зүйл болсон ажилтнууддаа барилга, архитектурын салбарын хөгжлөөрөө дэлхийд тэргүүлж буй улс орнуудаар жил бүр аялж, судалгаа хийх, туршлага судлан, хөгжих боломжийг олгодог билээ.
Энэ онд “ЭН ЭЙ ПИ ГРУПП” ХХК-ийн 15 жилийн ойн баярыг тохиолдуулан нийт хамт олноороо дэлхийд архитектур, хот төлөвлөлтөөрөө тэргүүлж буй Сингапур улсын архитектур төлөвлөлтийн өвөрмөц шийдэл бүхий алдартай өндөр барилга байгууламжтай танилцан, судалгаа хийж, туршлага хуримтлуулан аяллаа.
Уг аяллыг амжилттай зохион байгуулахад дэмжиж ажилласан “НЬЮ ЖУУЛЧИН ТУРС” ХХК-ийн хамт олонд гүнээ талархал илэрхийлье.
“ЭН ЭЙ ПИ ГРУПП” ХХК-ийн Хамт олноос
“ЭН ЭЙ ПИ ГРУПП” ХХК, 15 жилийн ойгоо тохиолдуулан МУШУТИС-ийн Барилга Архитектурын Сургуультай хамтран зохион байгуулсан “I AM IMPORTANT – Би чухал хүн” ирээдүйн инженер, архитекторуудад зориулсан туршлагаа хуваалцах өдөрлөгийг амжилттай зохион байгууллаа.
Уг өдөрлөгийн зорилго нь залгамж халаа болох залуу инженерүүддээ хуримтлуулсан мэдлэг туршлагаасаа хуваалцаж, улмаар ажлын гараагаа амжилттай эхлүүлж өсөн дэвшихэд нь туслах байсан бөгөөд “ЭН ЭЙ ПИ”-ийн Халаалт-агаар сэлгэлт, Ус хангамж-ариутгах татуурга, Иргэний ба үйлдвэрийн барилгын инженерүүд болон архитектор, интерьер дизайнерууд сонирхолтой хэлэлцүүлэг өрнүүлж, “I AM IMPORTANT- Би чухал хүн” илтгэлийг хүргэснээс гадна сүүлийн 5 жилийн хугацаанд барилгын салбарын бүтээн байгуулалтад оролцсон төслүүдээрээ үзэсгэлэн толилуулсан юм.
Энэ үеэр МУШУТИС-ийн Барилга Архитектурын Сургууль, “ЭН ЭЙ ПИ ГРУПП” ХХК-иуд хамтран ирээдүйн залуу инженерүүдийг дэмжих, тэтгэлэгт хөтөлбөрт хамруулах, “Цалинтай дадлагажигч хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх эхлэлийг тавьж “Хамтран ажиллах харилцан ойлголцлын санамж бичиг”-ийг үзэглэлээ.
Өдөрлөгт оюутан залуус идэвхтэй оролцсон нь Монгол улсын баялаг, ирээдүй болсон боловсролтой залуу инженерүүд бий болж буйг илэрхийлэхийн зэрэгцээ бид туйлын баяртай байна. Биднийг дэмжин энэхүү арга хэмжээг хамтран зохион байгуулсан Барилга архитектурын сургууль, эрдэмтэн багш нартаа гүнээ талархал илэрхийлье.
Бид уг арга хэмжээг жил бүр уламжлал болгон зохион байгуулах бөгөөд ирэх жилийн арга хэмжээгээр уулзацгаая.
Хот төлөвлөлт, барилгын зураг төслийн “ЭН ЭЙ ПИ ГРУПП” ХХК