- Төслийн нэр: “White Hill” Үйлчилгээтэй орон сууц
- Зураг төслийн гүйцэтгэгч: “ЭН ЭЙ ПИ Групп” ХХК
- Он: 2017
- Байршил: Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 11-р хороо
- Захиалагч: “Тэргүүн Чансаа” ХХК
- Ажлын хамрах хүрээ: Төслийн урьдчилсан судалгаа, эх загвар зураг, иж бүрэн ажлын зураг төсөл
Бид уг төслийн концепцийг төлөвлөхдөө хэрэглэгчдийн хэрэгцээнд үндэслэн орон сууцны хэсгүүдийг хооронд нь үйлчилгээний зориулалттай хүзүүвчээр холбож, эко тоглоомын бүс, амралтын бүсийг төлөвлөснөөс гадна орон сууцнууд бие биенийхээ харагдацыг хязгаарлахгүй тагтны хэсгүүдийг төлөвлөсөн билээ. Мөн байгалийн тогтоц, газрын гадаргын налууг ашиглаж ландшафт гадна тохижилт, усан толио, зам талбай, спорт талбайг бүх насны хэрэглэгчдэд хүртээмжтэй байхаар төлөвлөсөн. Барилгын хэлбэр нь хагас дугуй хэлбэрийг үүсгэж, дунд давхрууд нь дээд болон доод давхруудтай алсуур холбогдох гоёмсог хөдөлгөөний бий болгосон. Гадна хаших бүтээцийн өнгөлгөөг хөнгөн цагаан хавтангаар төлөвлөсөн нь тус төслийн өндөр чанар, тансаг байдлыг илэрхийлнэ.















