






Хувилбар 1





Хувилбар 2























Төрөл: Орон сууц
Талбай: зоорьтойгоо 16 давхар, 12.450м2 Он 2014 он
Байршил: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 1-р хороо
Захиалагч: “Алтантрейд” ХХК
Хамрах хүрээ: Эх загвар зураг, иж бүрэн ажлын зураг төсөл






Бид уг төслийн концепцийг төлөвлөхдөө хэрэглэгчдийн хэрэгцээнд үндэслэн орон сууцны хэсгүүдийг хооронд нь үйлчилгээний зориулалттай хүзүүвчээр холбож, эко тоглоомын бүс, амралтын бүсийг төлөвлөснөөс гадна орон сууцнууд бие биенийхээ харагдацыг хязгаарлахгүй тагтны хэсгүүдийг төлөвлөсөн билээ. Мөн байгалийн тогтоц, газрын гадаргын налууг ашиглаж ландшафт гадна тохижилт, усан толио, зам талбай, спорт талбайг бүх насны хэрэглэгчдэд хүртээмжтэй байхаар төлөвлөсөн. Барилгын хэлбэр нь хагас дугуй хэлбэрийг үүсгэж, дунд давхрууд нь дээд болон доод давхруудтай алсуур холбогдох гоёмсог хөдөлгөөний бий болгосон. Гадна хаших бүтээцийн өнгөлгөөг хөнгөн цагаан хавтангаар төлөвлөсөн нь тус төслийн өндөр чанар, тансаг байдлыг илэрхийлнэ.




Барилгын тэгш өнцөгт хэлбэрийн орон зайн төлөвлөлтийг эвдэхгүйгээр зөвхөн тагтны хэлбэрээр дөлгөөн уян хөдөлгөөн үүсгэснээр орчны байгалийн тусгал мэт сонирхолтой, орчин үеийн шинэлэг дүр төрхийг бүтээсэн.




