Хотхон, хороолол болон тухайлсан барилга, байгууламжийг төсөл хэлбэрээр хэрэгжүүлэх ажлыг мэргэжлийн хяналт, зөвлөгөө болох төслийн нийт зохицуулалт, төслийн багц, стратеги, төсөв болон төлөвлөгөөг тодорхойлох, захиалагч талуудтай бүтээлчээр хамтран ажиллах, захиалагчийн бизнесийн хэрэгцээг ойлгон хангаж зураг төслийн бэлтгэл үеэс барьж ашиглалтад оруулах хүртэлх үе шатуудад хэрэгжүүлэн ажилладаг.
Category: Uncategorized
Зохиогчийн хяналт
Хотхон, хороолол болон тухайлсан барилга, байгууламжийн барилга угсралтын үе шатны ажлын эхлэх үеэс барьж ашиглалтад оруулах хүртэл үе шатуудад барилгын ажилд байнгын хяналт тавих, барилгын ажилд хуваарийн дагуу тогтмол хяналт тавих, барилгын ажлын тодорхой үе шатуудад гэсэн үндсэн төрлүүдээр барилгын ажлын явцад зохиогчийн хяналтыг хийх ажлыг зохион байгуулан захиалагч талуудтай бүтээлчээр хамтран ажиллаж байна.
Ландшафт
Газрын гадарга, байгалийн тогтоц, давтагдашгүй өвөрмөц, байдлыг ашиглан нээлттэй орон зайд цэцэрлэгт хүрээлэн, ногоон байгууламж, бичил уур амьсгалын орчныг бүрдүүлсэн хүн-байгалиййн шүтэлцээг эрхэмлэсэн төлөвлөлтийг бий болгоно.
Брендинг
Нарийвчилсан судалгаанд үндэслэн захиалагчийн хэрэгцээ, шаардлагыг тодорхойлон тэдний алсын хараа, үнэт зүйл, зорилго болон ялгарал, онцлогийг бүтээгдэхүүн, үйлчилгээнд шингээн хэрэглэгчдэд хүргэх, мөн брендийн соёл, уур амьсгалыг зураг төсөл, дизайнаар дамжуулан брендингээ илэрхийлэхэд нь тусална.
Интерьер
Тодорхой зориулалтын өрөө, тасалгааны дотоод орон зайн архитектур, уран сайхны шийдлийг хэлбэр, зохиомж, өнгө, гэрэл, дэвшилттэй материал технологи ашиглан төгс илэрхийлнэ.
Экстерьер
Барилга байгууламж гудамж, өргөн чөлөөний гадаад орчны архитектур, орон зайг урлаг, уран сайхны зохистой хослол, цогц шийдлээр шийднэ.
Инженеринг
Барилга байгууламжийн бөх бат, тогтвортой байдал, инженерийн бүх төрлийн хангамжийн эх үүсвэр, эрчим хүчний хэмнэлттэй, ногоон барилгын шаардлага, шалгуурыг хангасан тооцоо, шийдэл бүхий иж бүрэн төслийг боловсруулна.
Барилга байгууламжийн хийц бүтээц, дулаан хамгаалалт, халаалт агаар сэлгэлт, ус хангамж, ариутгах татуурга, гэрэлтүүлэг, автоматжуулалт, цахилгаан хүчит төхөөрөмж, холбоо мэдээллийн болон дохиолол хамгаалалтын сүлжээний тооцоолол, зураглалын шийдлийг сүүлийн үеийн программ хангамж ашиглан найдвартай, үр ашиг бүхий хувилбарыг сонгон дэвшилтэт техник, технологийн шаардлагад нийцүүлэн харилцан уялдаатай иж бүрэн зураг төслийг боловсруулж байна.
Архитектур
Барилга байгууламжийн байршил, инженерийн судалгаанд үндэслэн Архитектурын хэлбэр төрх, хэмнэл хэмжээ, уран сайхны илэрхийлэл, гадна болон дотор орон зайн зохист төлөвлөлтийг хөрөнгө оруулагч, хэрэглэгчийн сонирхол хэрэгцээнд нийцүүлэн боловсруулна.
Олон нийт, орон сууц, үйлдвэр үйлчилгээний зэрэг бүх төрлийн барилгын архитектур, орон зайн төлөвлөлтийг зориулалтын шаардлага, норм дүрэм, стандартад нийцүүлэн зохиомж хэлбэрийн өвөрмөц, сонирхолтой орчин цагийн шийдлээр шийднэ. Архитектур төлөвлөлт, техник, технологи, материал бүтээцийн цогц шийдлээр хүмүүний аж төрөх, ажиллах, амрах тохилог тухтай орчныг хамтын хүч чармайлт, оюуны чадамжаар цогцлоон бий болгохыг эрхэмлэн ажиллаж байна.
Хот төлөвлөлт
Бүс нутгийн хөгжлийн төсөл, хот төлөвлөлтийн суурь судалгаа, хот, тосгоны болон шинэ хороолол, хотхоны хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө тэдгээрийг хэрэгжүүлэх үе шатны бүх төрлийн баримт бичгийг боловсруулна.
Хот төлөвлөлтийн төслийг тухайн бүс нутаг, хот, тосгоны хүн ам, хөдөлмөрийн нөөц, үйлдвэрлэл, эдийн засаг, нийгмийн болон инженерийн дэд бүтэц, хүрээлэн байгаа орчны хөгжлийн түвшинд судалгаа дүгнэлт хийж ирээдүйн хөгжлийн чиг хандлага, давуу талуудыг тодотгон тогтоож хүн амын эрүүл, аюулгүй амьдрах тааламжтай орчин бүрдүүлэхэд чиглэсэн газар зохион байгуулалт, барилгажилт, тохижилт, ногоон байгууламж нийгмийн болон инженерийн дэд бүтцийн зохистой үйлчилгээг эдийн засгийн хэмнэлттэйгээр хангахад чиглэсэн цогц үйл ажиллагааг тодорхойлж төлөвлөнө.