Бид үүсгэн байгуулагдсаны 15 жилийн ойгоо тохиолдуулан ШУТИС-ын Барилга, архитектурын сургуультай хамтран “I AM IMPORTANT” Ирээдүйн инженер, архитекторуудад зориулсан туршлагаа хуваалцах өдөрлөгийг 2022 оны 05-р сарын 05-ны өдөр ШУТИС-ийн байранд амжилттай зохион байгууллаа.
Тус өдөрлөгийн зорилго нь залгамж халаа болох залуу инженер, архитекторууд, тус мэргэжлүүдээр суралцаж буй оюутнуудад хуримтлуулсан мэдлэг туршлагаасаа хуваалцаж, улмаар ажлын гараагаа амжилттай эхлүүлж, өсөн дэвшихэд нь туслах бөгөөд “ЭН ЭЙ ПИ ГРУПП”-ийн Халаалт, агаар сэлгэлт, Ус хангамж, ариутгах татуурга, Иргэний ба үйлдвэрийн барилгын инженерүүд болон архитектор, интерьер дизайнерууд салбартаа хуримтлуулсан туршлагынхаа талаар сонирхолтой, өгөөжтэй хэлэлцүүлгүүдийг өрнүүлж, компанийн зүгээс өнгөрөгч 15 жилийн хугацаанд барилгын салбарын бүтээн байгуулалтад оролцсон төслүүдээрээ үзэсгэлэн толилуулсан юм.
Мөн энэ үеэр ШУТИС-ийн Барилга Архитектурын сургууль, “ЭН ЭЙ ПИ ГРУПП” ХХК хамтран ирээдүйн залуу инженерүүдийг дэмжих зорилгоор компанийн “тэтгэлэгт хөтөлбөр”-т хамруулах, “цалинтай дадлагажигч хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх эхлэлийг тавьж, “Хамтран ажиллах харилцан ойлголцлын санамж бичиг”-ийг байгуулав.