текст
Гарчиг
текст
Бид үүсгэн байгуулагдсан цагаас захиалагч, хөрөнгө оруулагчийн хүсэл, сонирхол, зах зээлийн эрэлт хэрэгцээ, тухайн төслийн онцлог, нарийвчилсан судалгаанд үндэслэн хотхон хорооллын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөнөөс эхлээд хот, тосгоны хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, орон сууц, олон нийтийн барилгын концепци, архитектур, инженерингийн төлөвлөлт, интерьер, экстерьерийн ажлын зураг төслийг чанартай, хүрээлэн байгаа орчиндоо ээлтэй, олон нийтийн соёлыг төлөвшүүлэхэд хувь нэмрээ оруулсан байхыг эрхэмлэж ирлээ.
Мэргэшсэн чадварлаг, санаачлагч, багийн сэтгэлгээ, ёс зүйтэй ажилтан болон мэргэжлийн ур чадвар, хариуцлагатай нягт байдал, захиалагч, үйлчлүүлэгчийн сэтгэл ханамж, үр ашигтай хамтын ажиллагаа, бодит үр дүн, өндөр чанар “ЭН ЭЙ ПИ ГРУПП”-ын үнэт зүйл байх болно.
Нарийвчилсан судалгаа, дүгнэлт болон хувилбарт төлөвлөлтөд үндэслэн, тухайн төслийн онцлог, нийгмийн хөгжлийн шаардлага, захиалагчийн эрэлт, хэрэгцээ сонирхолд нийцсэн байгаль орчинд ээлтэй, орчин үеийн чиг хандлага, техник, технологийн шинэлэг шийдэл бүхий чанартай зураг төслийг боловсруулан бүтээн байгуулалт хөгжил дэвшилд бодит хувь нэмрээ оруулах
Хотхон, хороолол болон тухайлсан барилга, байгууламжийг төсөл хэлбэрээр хэрэгжүүлэх ажлыг мэргэжлийн хяналт, зөвлөгөө болох төслийн нийт зохицуулалт, төслийн багц, стратеги, төсөв болон төлөвлөгөөг тодорхойлох, захиалагч талуудтай бүтээлчээр хамтран ажиллах, захиалагчийн бизнесийн хэрэгцээг ойлгон хангаж зураг төслийн бэлтгэл үеэс барьж ашиглалтад оруулах хүртэлх үе шатуудад хэрэгжүүлэн ажилладаг.
Хотхон, хороолол болон тухайлсан барилга, байгууламжийн барилга угсралтын үе шатны ажлын эхлэх үеэс барьж ашиглалтад оруулах хүртэл үе шатуудад барилгын ажилд байнгын хяналт тавих, барилгын ажилд хуваарийн дагуу тогтмол хяналт тавих, барилгын ажлын тодорхой үе шатуудад гэсэн үндсэн төрлүүдээр барилгын ажлын явцад зохиогчийн хяналтыг хийх ажлыг зохион байгуулан захиалагч талуудтай бүтээлчээр хамтран ажиллаж байна.
Газрын гадарга, байгалийн тогтоц, давтагдашгүй өвөрмөц, байдлыг ашиглан нээлттэй орон зайд цэцэрлэгт хүрээлэн, ногоон байгууламж, бичил уур амьсгалын орчныг бүрдүүлсэн хүн-байгалиййн шүтэлцээг эрхэмлэсэн төлөвлөлтийг бий болгоно.
Нарийвчилсан судалгаанд үндэслэн захиалагчийн хэрэгцээ, шаардлагыг тодорхойлон тэдний алсын хараа, үнэт зүйл, зорилго болон ялгарал, онцлогийг бүтээгдэхүүн, үйлчилгээнд шингээн хэрэглэгчдэд хүргэх, мөн брендийн соёл, уур амьсгалыг зураг төсөл, дизайнаар дамжуулан брендингээ илэрхийлэхэд нь тусална.
Тодорхой зориулалтын өрөө, тасалгааны дотоод орон зайн архитектур, уран сайхны шийдлийг хэлбэр, зохиомж, өнгө, гэрэл, дэвшилттэй материал технологи ашиглан төгс илэрхийлнэ.
Барилга байгууламж гудамж, өргөн чөлөөний гадаад орчны архитектур, орон зайг урлаг, уран сайхны зохистой хослол, цогц шийдлээр шийднэ.