Барилга байгууламжийн бөх бат, тогтвортой байдал, инженерийн бүх төрлийн хангамжийн эх үүсвэр, эрчим хүчний хэмнэлттэй, ногоон барилгын шаардлага, шалгуурыг хангасан тооцоо, шийдэл бүхий иж бүрэн төслийг боловсруулна. Барилга байгууламжийн хийц бүтээц, дулаан хамгаалалт, халаалт агаар сэлгэлт, ус хангамж, ариутгах татуурга, гэрэлтүүлэг, автоматжуулалт, цахилгаан хүчит төхөөрөмж, холбоо мэдээллийн болон дохиолол хамгаалалтын сүлжээний тооцоолол, зураглалын шийдлийг сүүлийн үеийн программ хангамж ашиглан найдвартай, үр ашиг бүхий хувилбарыг сонгон дэвшилтэт техник, технологийн шаардлагад нийцүүлэн харилцан уялдаатай иж бүрэн зураг төслийг боловсруулж байна.
Categories