Categories
About Social Responsibility

Үндэсний шилдэг бүтээн байгуулагч “NCD GROUP” болон хот төлөвлөлт, барилгын зураг төслийн “ЭН ЭЙ ПИ ГРУПП” (N.A.P GROUP) хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа.

Хот төлөвлөлт, барилгын зураг төслийн “ЭН ЭЙ ПИ ГРУПП” ХХК  болон үндэсний шилдэг бүтээн байгуулагч “NCD GROUP” ХХК хамтран нийгмийн хариуцлагын хүрээнд  барилга, хот байгуулалтын салбарын мэргэжлийн үнэ цэнийг нийгэмд таниулах, залуу үеийнхэнд тус салбарын эрэлттэй мэргэжлүүдийг сонгон суралцах эрмэлзлийг нэмэгдүүлж, мэргэжлийн чиг баримжаа олгох, салбарын хөдөлмөрийн зах зээлийн нөхцөл байдал, ирээдүйн чиг хандлага, эрэлт нийлүүлэлтийн бодит судалгааг бий болгоход дэмжлэг үзүүлнэ.

Уг санамж бичгийн хүрээнд барилгын салбарын эрэлттэй мэргэжлүүдээр суралцаж буй оюутнуудад сургалтын тэтгэлэг, амжилттай суралцагчдын урамшуулал, цалинтай дадлагажих, менторшип зэрэг хөтөлбөрүүдээр дэмжлэг үзүүлж, мэргэжлийн болон зөөлөн ур чадварыг нь хөгжүүлэх замаар чадавхжуулах, чадварлаг боловсон хүчин болоход нь дэмжих, барилгын салбарын мэргэжилтнүүдийн залгамжлалыг системтэйгээр хөгжүүлж, тогтворжуулахад чиглэсэн олон талт арга хэмжээг 4 жилийн хугацаанд хамтран хэрэгжүүлнэ. 

Categories
About Social Responsibility

“I AM IMPORTANT 2023” Ирээдүйн инженер, архитекторуудад зориулсан туршлагаа хуваалцах өдөрлөг амжилттай болж өндөрлөө.

“I AM IMPORTANT 2023” арга хэмжээг Барилгын зураг төслийн “ЭН ЭЙ ПИ ГРУПП” ХХК (N.A.P) болон Үндэсний шилдэг бүтээн байгуулагч “NCD Group” ХХК нь “Монголын Барилгын Үндэсний Ассоциаци” ТББ, ШУТИС-ийн Барилга, Архитектурын сургуультай хамтран 2 дахь жилдээ амжилттай зохион байгууллаа. Өдөрлөгт ерөнхий боловсролын сонсголын бэрхшээлтэй хүүхдийн 29-р тусгай сургууль, МУИС-ийн Байгаль эх лицей ахлах сургууль, ШУТИС-ийн ахлах сургууль, Өсвөрийн зохион бүтээгчдийн лаборатори ахлах сургуулийн сурагчдаас гадна барилгын салбарын ирээдүй болсон ШУТИС-ийн Барилга, Архитектурын сургууль, Эрчим хүчний сургууль, Мэдээлэл, Холбооны технологийн сургууль болон Барилгын политехник коллежийн 300 гаруй оюутан залуус оролцжээ. 

Инженер, архитектор мэргэжлээр суралцаж буй болон суралцахаар зорьж байгаа залуу үеийнхэндээ мэргэжлийнх нь онцлог, үнэ цэнийг таниулан сурталчлах, барилга бүтээн байгуулалтын салбарт хэрэгжүүлсэн сайн туршлагаа хуваалцах, зах зээлд эрэлттэй байгаа мэргэжлүүдийн талаар мэдээлэл өгөх зорилготой “I AM IMPORTANT 2023” өдөрлөг 2023 оны 05-р сарын 05-ны өдөр ШУТИС-ийн Төв байранд амжилттай болж өндөрлөлөө.

Өдөрлөгийн үеэр салбарын туршлагатай эксперт, мэргэшсэн инженерүүд “Халаалт, агаар сэлгэлт, Ус хангамж ариутгах татуургын инженер, Цахилгаан, холбоо мэдээллийн инженер, Иргэний ба үйлдвэрийн барилгын инженер, Архитектор, Ландшафт архитектор, Брэнд архитектор, Интерьер дизайнер мэргэжлүүдийн нийгэмд бүтээх үнэ цэн” сэдвээр сонирхолтой хэлэлцүүлгүүдийг өрнүүлж, оюутан залууст мэргэжлийнх нь онцлог, ажлын талбарт хүлээгдэж буй ур чадваруудын талаар үнэтэй зөвлөгөө өгч, туршлагаасаа хуваалцсан юм. Мөн тус өдөрлөгөөр ирээдүйн инженер техникийн ажилтнуудад амжилттай суралцаж, ажлын гараагаа эхлүүлэх боломжийг олгох зорилготойгоор “N.A.P Group”-ээс  зарлаж буй боловсролын тэтгэлэгт хөтөлбөрийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл олголоо.

Categories
Contact

Холбоо барих

E-Mail : info@nap-group.mn

Хаяг: МУ, УБ хот, БЗД, 25-р хороо, Манлай Баатар Дамдинсүрэнгийн гудамж, Юү Би Тауэр Плас оффис, 2-р давхар, 201 тоот

Categories
Contact

Холбоо барих

Оффис – 11-311802

Санхүү – 99992905

Бизнес хөгжил – 99006917

Хүний нөөц – 94004373

Гадаад харилцаа – 99190465

Categories
About History

2021

“Нар-Урт” ХХК-иас зарласан Тусгай шаардлага бүхий олон зориулалттай барилгын уралдаанд шалгаран иж бүрэн ажлын зураг төслийг боловсруулах эрх авав. 

Зураг төсөл боловсруулах үйл ажиллагаандаа Autodesk REVIT программыг нэвтрүүлж эхлэв.

Categories
About History

2020

“Таванбогд проперти” ХХК-с зарласан Тусгай шаардлага бүхий орон сууцны өндөр (23 давхар) барилгын цогцолбор (Гэрлүг Виста) зураг төслийг боловсруулах зөвлөх үйлчилгээний сонгон шалгаруулалтад оролцон эрх бүхий зураг төслийн 44 аж ахуй нэгжээс шалгарч цогцолборын ерөнхий төлөвлөгөө, үйлчилгээ, орон сууцны төлөвлөлт, экстерьер дизайны концепцийг иж бүрэн ажлын зураг төслийн хамтаар боловсруулав. 

“Тесо пропертиз” ХХК-ийн Тусгай шаардлага бүхий орон сууцны өндөр (23 давхар) барилгын цогцолбор (Альфа Зон) зураг төслийн иж бүрэн ажлын зураг төслийг боловсруулан тухайлсан объектын тусгай зөвшөөрлийг авав. 

“Оюу Толгой” ХХК-иас зарласан Өмнөговь аймгийн Ханбогд сумын төвийн хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг боловсруулах зөвлөх үйлчилгээний сонгон шалгаруулалтад оролцон шалгарснаар Уул уурхайн бүс нутаг буюу Монгол улсын эдийн засгийн томоохон тулгуур болсон “Оюу Толгой” компанийг түшиглэн хөгжиж буй Ханбогд сумыг Говийн бүсийн тэгш, хүртээмжтэй, аюулгүй, тогтвортой хөгжлийг дэмжих компактный “Ухаалаг, ногоон загвар” бага хот болгон хөгжүүлэхээр төлөвлөв.

Categories
About History

2019

Япон улсын Токио хотод түр сууцны интерьер, экстерьерийн зураг төслийг гүйцэтгэв.

2019 оны 05-р сарын 29-ны өдөр “Стандартчилал хэмжил зүйн газар”-аас “Чанарын менежментийн тогтолцоо”-ны ISO 9001:2015/MNS ISO 9001:2016 стандартад шилжин стандартын шаардлагын дагуу нэвтрүүлснийг баталгаажуулсан гэрчилгээгээ албан ёсоор авав.

21 давхар Үйлчилгээ оффисын барилгын тухайлсан объектын тусгай зөвшөөрөл авав.

Categories
About History

2018

Хот төлөвлөлт, барилга, бүтээн байгуулалтад гарч байгаа ололт амжилт, туршлагыг иргэд олон нийт, хэрэглэгчдэд таниулах, оролцогчдын хүрээг өргөжүүлэх, мэдлэг ур чадвараа хөгжүүлэх, зорилгоор “Интеллект тауер”, “Татах хүч” компаниудтай хамтран 2018 оны 09-р сарын 06-аас 10-ны өдрүүдэд “10|100, #architects” бүтээлийн үзэсгэлэнгээ толилуулав.

“10|100, #architects” үзэсгэлэнгийн хүрээнд “Light from The Shade” гэрэл зургийн уралдааныг “It Zone” компанитай хамтран зохион байгуулав.

“Монголын барилгын үндэсний ассоциаци”-ийн гишүүн байгууллагаар элсэв.

Categories
About History

2017

2017 оны 06 сарын 18-ны өдөр компанийн 10 жилийн ой тохиов.

2017 оны 09-р сарын 07-ны өдрөөс 09 дүгээр сарын 12-ны өдрүүдэд “10|100 зуун жилийн эхлэл” бүтээлийн үзэсгэлэнгээ толилуулав.

Үндэсний дурсгалт барилгууд болон орчин үеийн онцлог шийдэлтэй архитектурын бүтээлүүдийг олон нийтэд танилцуулах, сурталчлах, үнэ цэнийг ойлгуулах, гэрэл зургийн сан хөмрөгтэй болох зорилгоор “Light from The Shade” гэрэл зургийн уралдааныг зохион байгуулан шилдэг оролцогчдоо шалгаруулав.

Categories
About History

2016

Хот байгуулалтын V форумд Монгол улсад анх удаа хэрэгжүүлэх гэж буй “Ногоон сургууль” төслийн хүрээнд “Сургуулийн ногоон барилгын төлөвлөлт” сэдвээр илтгэл тавьж хэлэлцүүлэв.

Олон улсын буюу АНУ-ын Лос-Анжелес хотод анхны зураг төслийн ажлыг гүйцэтгэв.

Бүтээгдэхүүн үйлчилгээндээ мэргэжлийн хариуцлагын даатгалын систем нэвтрүүлэв.  Барилга угсралтын үе шатны ажлын явцад зохиогчийн хяналт тавьж буй нийт инженер техникийн ажилтнуудыг даатгуулав.