Categories
Branding Commercial Featured Projects Residential

The White Hill Residence

Захиалагч: Ану-Очирдарь ХХК
Байршил: УБ, ЧД 6-р хороо
Хүчин чадал: 372m2

Хамрах хүрээ: Төслийн урьдчилсан судалгаа, эх загвар зураг, иж бүрэн ажлын зураг төсөл

Ерөнхий төлөвлөгөө: Газрын гадаргуугийн налуу болон гуу жалганаас хамааран авто болон явган зам, ногоон байгууламжуудыг уялдуулж төлөвлөсөн ба барилгуудыг хаялбарын дагуу шаталсан хэлбэрээр байрлуулав. Гадна тохижилтыг мөн байгалийн тогтоцтой уялдуулан төлөвлөсөн ба хөл бөмбөг, сагсан бөмбөгийн талбай, гүйлтийн зам мөн бүх насны хүүхдэд тохирсон тоглоомын талбайтай. Үерийн усны даланг дагуулан ашиглалттай, амарч суух боломжтой орон зайг төлөвлөж өгснөөр ногоон байгууламж хоорондын хөдөлгөөн, зориулалтаар тусгаарлаж байна.

Экстерьер: Барилгын хувьд тэгш өнцөгт хэлбэр нь эдийн засгийн хувьд үр ашигтай хэдий ч хэт энгийн төлөвлөлт учраас орон зайн төлөвлөлтийг эвдэхгүйгээр зөвхөн тагтны хэлбэрээр дөлгөөн уян хөдөлгөөн үүсгэснээр орчны байгалийн тусгал мэт сонирхолтой орчин үеийн шинэлэг дүр төрхийг бий болгоно. Байгалийн онцгой шинж чанарыг шингээсэн мод чулуу зэрэг материалуудыг орчин үеийн илэрхийлэл бүхий шилэн деталиудтай хослуулснаараа онцлог төсөл болно.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *